Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

11 ДҮГЭЭР БАГИЙН АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД САР БҮРИЙН 11-НД ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ

2017-04-12

      Дархан сумын 11 дүгээр багаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Б.Буяндүүрэн багийнхаа иргэдтэй ойр хамтран ажиллах үүднээс сар бүрийн 11-нд иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна. 
Уулзалтад мөн сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнхзул болон тус багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга байлцах бөгөөд 11 дүгээр багийн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, төрийн байгууллагын холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тухайн иргэнд эргэн хариу мэдэгдэх зэргээр “Эргэх холбоо”-той хамтран ажиллах болно хэмээн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Буяндүүрэн ярив. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 171
162 / 95%
8 / 5%
1 / 1%