Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН УДИРДАЛГУУД ШШГ ХОРИХ 445 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-04-07

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурлын дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. 1991 онд Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх жирийн дэглэмтэй хорих 435 дугаар анги байгуулагдаж байсан бол 2009 онд жирийн дэглэмтэй хорих 445 дугаар анги болон өөрчлөгджээ. 26-н жил болж байгаа уг хорих ангид өнөөдөр 77 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 2013 онд цагдан хорих байранд их засварыг хийж 2016 онд өнгө сэргээх ажлуудыг хийжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангийн хүмүүжиж байгаа ялтнуудыг ажилтай байлгах үүднээс олон төрлийн сургалтыг явуулж мэргэжил олгож байгаа гэв. Тухайлбал мужаан, эсгий урлал, сийлбэр, оёдлын цехтэй хамтран сургалт явуулж сурсан мэдсэн зүйлсээрээ ялтнууд ор дэвсгэрийн даавуу, авдар, ташуур, түлхүүрийн оосор, эсгий таавчиг, хөөрөгний дайлан гээд олон төрлийн эд зүйлсийг хийж иргэдэд худалдаалдаг байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%