Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийтийн цэвэрлэгээнд хамрагдаагүй ААНБ-ыг олон нийтэд зарлана

2017-04-04

Дархан-Уул аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгавар, Дархан сумын Засаг даргын А/93 дугаар захирамжийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 27-ноос 04 дүгээр сарын 04-ний хооронд явагдах Нийтийг хамарсан их цэвэрлэгээ, халдварт Менингококкт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг хийж эхэлсэн. Дархан сумын Нэгдүгээр багийн 15 ААНБ цэвэрлэгээ үйлчилгээг хийж холбогдох газраар дамжуулан хогоо ачуулжээ. Харин Дархан сумын Хоёрдугаар багийн 4 ААНБ, 200 иргэд цэвэрлэгээ хийж 24 м3 буюу 3 машин хог тээвэрлэсэн байна. Дархан сумын Гуравдугаар багийн 21 ААНБ, 300 орчим иргэн цэвэрлэгээ үйлчилгээг хийсэн бөгөөд тус багийн нутаг дэвсгэрт оршдог 4 дүгээр сургууль өөрийн эзэмшлийн 50 метр газраа цэвэрлээгүй байна. Дархан сумын Зургаадугаар багийн 18 ААНБ, 180 иргэн нийтийн цэвэрлэгээнд хамрагдаж 6 машин хогийг хогын цэгт хүргэжээ. Дархан сумын Долоодугаар багийн 26 ААНБ өөрийн эзэмшлийн талбайгаа цэвэрлэжээ. Цэвэрлэгээ үйлчилгээнд хамрагдаагүй ААНБ, иргэд та бүхэн үүргээ ухамсарлаж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж цэвэр орчныг хамтдаа цогцлоое.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%