Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан, Улаанбаатар хотыг холбосон авто замын шинэчлэлийн ажил эхэллээ

2017-04-03

Дархан-Уул аймаг Улаанбаатар хотыг холбосон 1 дүгээр зэргийн төв замыг шинэчлэх ажлын хүрээнд эхний ээлжийн Дархан хотоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30 км авто замын зураг төслийг боловсруулах “MCPCGR” ХХК Дархан-Уул аймагт /2017.03.30/ ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд тус 30 км авто замын трассын дагуу байгаа инженерийн шугам сүлжээ, төмөр зам, үерийн байгууламжийн судалгааг хийж тусгуулах судалгааны ажлууд хийгдэж байна.

Уг инженерийн шугам сүлжээний судалгааг “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “ДДС”ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК, НААҮГ зэрэг дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, холбогдох инженерүүдтэй газар дээр нь зураглалыг хийж байна.

Тус ажлыг аймгийн Захирагчийн алба, ХБХОТХ, ГХБХГ зохион байгуулан ажиллаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%