Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн албаны мэргэшлийн шалгалт боллоо

2017-03-31

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршдог. Энэ дагуу өнөөдөр 18-н ажлын байранд Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг ШУТИС-ын байранд зохион явууллаа. Дэс түшмэлийн албан тушаал дээр 112 иргэн, Туслах түшмэлийн албан тушаалд 192 иргэн нийт 304 иргэн бүртгүүлж тестийн шалгалтаа өглөө. Мэргэшлийн шалгалт өмнө нь авч байсан жишгээр явагдсан бөгөөд сорил, ур чадвар, ярилцлага гэсэн шалгалтууд явагджээ.Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс удирдан зохион явуулсан бөгөөд онлайн хэлбэрээр явагдлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%