Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2017 НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-03-22

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Засаг даргын тамгын газар хамтран өнөөдөр /2017.03.22/ ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2017 нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Иргэний танхимын дарга А.Янжмаа, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Хяналт-Шинжилгээ, Үнэлгээ, Дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан зэрэг албаны төлөөллүүд болон Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, Дархан сумын иргэдээс бүрдсэн 110 гаруй хүн оролцов.

Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэг, ЗДТГ-ын нээлттэй утас, олон нийтийн уулзалт, ярилцлага  зэрэг олон талт арга хэмжээгээр дамжуулан 4000 гаруй иргэдийн саналыг авч, тусган, боловсруулсан юм.Уг хөтөлбөр нь иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж, аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх үндсэн зорилгынхоо хүрээнд шинээр хэрэгжүүлэхээр 15 дэд хөтөлбөр, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 7 дэд хөтөлбөр, 4 төсөл тусгагджээ.Тухайлбал нийгмийн салбарт “Хүний хөгжил”,  “Эрүүл Дарханчууд”, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг”, “Залуучуудын боловсрол, хөгжил”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Спортлог Дарханчууд”, “Багшийн хөгжил”, мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр “Ухаалаг Дархан”, “Иргэний эрх зүйн боловсрол”, “Эрүүл хот”, “Ногоон хувьсгал”, “Миний гэр-манай байр”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дархан үр”, “Шувууны аж ахуй”, “Гахайн аж ахуй”, “Зөгийн аж ахуй” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүд болон Орхон кластер”, “Жишиг хороолол”, “Тохилог хороолол”, “Бордоо” зэрэг 4 төслийг хэрэгжүүлэх юм.Эдгээр аймгийн дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж, баталгаажуулж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлэхэд шаардлагатай тодорхой хэмжээний төсвийг аймгийн ИТХ-ын Хуралдаанаар батлах юм. 

Тиймээс дэд хөтөлбөрүүдийг Төр дангаараа хариуцан хэрэгжүүлэх бус ТББ, иргэний нийгмийн зөвлөлүүдийн оролцоог татан оролцуулж,  хамтран ажиллахаар төлөвлөж байна.Монгол улсын хэмжээнд 8000 гаруй ТББ бүртгэлтэй байдаг бөгөөд 450 гаруй нь Дархан-Уул аймагт бүртгэлтэй байна. Үүнээс  Улсын бүртгэлд 398, Татварын газар 43 ТББ нь сар бүр тайлан балансаа гарган, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

Хэлэлцүүлэгт оролцож буй ТББ-уудын төлөөллүүд өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа Иргэний танхим нь 2017 оны эхний хагас жилд Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2 дахь удаа хэлэлцүүлэг зохион байгуулж буйг дурдаад “Энэ удаагийн хэлэлцүүлэг илүү өргөн цар хүрээг хамарч байгаагийн зэрэгцээ Иргэний нийгмийн байгууллагууд төртэй хамтран ажиллах, мөн хоорондоо мэдээлэл солилцох, хамтран ажиллах тухай санал солилцон бүтээлч байдлаар өрнөж буйгаараа онцлогтой”  хэмээн дүгнэсэн юм.Уг хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2017 нэгдсэн зөвлөгөөнд /2017.03.24/ танилцуулж, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ үзэглэх юм.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%