Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДАРХАН ҮР” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

2017-03-15

Манай аймагт үр тариа, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тогтвортой арвин ургац авах үндсэн нөхцөл нь сайн чанарын үрээр хангах, уриншийн боловсруулалтыг сайжруулах, гол таримал болох буудай, төмс, хүнсний  ногооны үр үйлдвэрлэлийг зах зээлийн тогтолцоонд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах шаардлагатай хэмээн тус салбарын мэргэжилтнүүд үздэг. 
Тиймээс аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах үндсэн чиглэлд өрхийн тариаланг өргөжүүлж, эрчимжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний ногоог дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах зорилтыг тавьсан. Мөн аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн сорт, чанарыг сайжруулах зорилгоор “Дархан үр” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулжээ.  
Уг хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дэмжин баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%