Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-03-10

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай өнөөдөр /2017.03.10/ танилцлаа. Мөн аймгийн ЗДТГ-ын зарим хэлтэс, агентлаг, Дархан сумын багийн Засаг дарга нар, хувийн хэвшлийн ААНБ, арилжааны банк зэрэг тус байгууллагатай хамтран ажилладаг байгууллагын удирдлагууд оролцсон юм. 
Уг арга хэмжээний эхэнд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагааны тухай мэдээлэл хийв. Тус байгууллага нь үндсэн чиглэл, үйл ажиллагаанаас гадна аймгийн нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг байна. Тухайлбал Дархан-Уул аймгийн иргэн 550 хүнийг ажлын байраар хангаснаар тэдгээрийн ар гэрийн 1500 гаруй хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг гэсэн үг юм. Мөн нийгмийн даатгалын санд нэг жилд 33 тэрбум, татварт 32 тэрбум гаруй төгрөгийн шимтгэл төлдөг ба байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах бараа материал, шатахуун зэргийг  орон нутгийн бизнес эрхлэгчдээс худалдан авах зэргээр хамтран ажилладаг. 
Түүнчлэн бүх нийтээр мод тарих, хүмүүнлэгийн аянд нэгдэх, сумдад өвс, тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд албан хаагчдаа дайчлан тогтмол оролцдог тухай Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Захирагч, Хурандаа Б.Баатар ярилаа. 
Мөн энэ үеэр албаны төлөөллүүдэд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн зэвсэглэл, техникийг танилцуулж, гардан жагсаалын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлбэр, урлагийн тоглолт, хээрийн сургалт дадлага зэргийг сонирхууллаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%