Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МОНГОЛ ТҮМНИЙ МЭНД” НЭВТРҮҮЛЭГТ АЙМГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ИРГЭД ОРОЛЦЛОО

2017-02-24

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээс жил бүр цагаан сарын баярт зориулан уламжлал болгон бэлтгэн хүргэдэг “Монгол Түмний Мэнд” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа, Музейн дарга Д.Жамбалдорж, Биеийн тамир спортын газрын дарга Н.Батлав, Дархан хотын хүндэт иргэн Т.Цэвэгмэд, Гавъяат барилгачин М.Мөнхбат, Дэлхийн аварга, Дархан фитнес клубын багш Б.Бадамсүрэн, Улсын аварга малчин, Хонгор сумын малчин М.Уайхан, Шарын гол сумын өндөр настан В.Насанжав, “Гүрэн хамтлаг” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. “Монгол Түмний Мэнд” нэвтрүүлэг МҮОНРТ-ээр шинийн нэгний 11.00 цагаас эхлэн аймгуудын мэндчилгээ үсгийн дарааллаар үзэгчдийн хүртээл болох юм байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%