Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол ёс уламжлалаа дээдлье тэмцээн зохион байгууллаа

2017-02-24

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан Эмпати сургууль,Боловсрол соёл урлагийн газар хамтран “Цагаан сарын баяр”-ыг угтан ЕБС-уудын дунд “Монгол ёс уламжлалаа дээдэлье” сэдэвт соёл урлаг, зан заншлын талаар мэдлэг сорих тэмцээнийг 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга Н.Цасчихэр, БСУГазрын мэргэжилтэн Ш.Болдбаатар болон ЕБС-ийн 50 гаруй сурагч оролцсон.

Тэмцээний II үе шат - Урлагийн үзүүлбэрийн төрөлд:
- XV сургуулийн бүжгийн хамтлаг “Жороон жороо” бүжгээр I байр
- Жигүүр цогцолбор сургуулийн “Монгол донж”хөгжмийн хамтлаг “ Жалам хар” аялгуугаар I байр

Тэмцээний III үе шатанд “Мэдлэг сорих тэмцээн:
- I байр “Жигүүр цогцолбор” сургуулийн “Монгол донж” баг
- II байр “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн баг
- III байр “ ШУТИС-ын лицей сургуулийн баг тус тус тэргүүллээ.

Байр эзэлсэн багуудад Дархан-Эмпати сургуулиас өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, ном, сэтгүүл гардуулж өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%