Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

2017-02-21

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 хорооны Иргэний танхимын ажилтнуудтай дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ уулзлаа. 
Уулзалтаар “Хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах журам” батлагдахтай холбогдуулан 19 хорооны Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн судалгааг шинэчилж танилцуулах, Иргэний танхимуудын тохьжилттой газар дээр нь очиж судлах зэрэг цаг үеийн холбогдолтой хэд хэдэн чиглэлээр Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаярт үүрэг чиглэл өгөв. 
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, 19 хорооны Иргэний танхимын ажилтнууд оролцов. 


3

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%