Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАНЧУУД “ХОТЫН СТАТУС”-ЫГ СЭРГЭЭХ ТУХАЙ САНАЛЫГ ГАРГАВ

2017-02-20

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хууль, Эрхзүйн хэлтэс, Төрийн Захиргаа, Удирдлагын хэлтэс хамтран “Монгол улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулахад иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.02.20/ зохион байгууллаа. 
Монгол улсын Засгийн газраас “Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүдээс бүрдсэнээрээ онцлогтой хэмээн Дархан-Уул аймагт томилогдон ажиллаж буй Хуульч, Легиницимус ТББ-ын гишүүн Н.Лувсанжав хэлэлцүүлгийн эхэнд хэлэв. 
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат тэргүүтэй аймгийн удирдлагуудаас гадна Дархан сумын багуудын ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга, иргэд оролцож, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг хэлэлцэв. 
Хэлэлцүүлэгт оролцогчдоос Ерөнхийлөгчийн шүүх засаглалд нөлөөлөх эрх мэдлийг хязгаарлах, Шүүх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлж, бүрэн эрхт байдлыг хангах, төрийн өндөр албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох, үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд буцаан татах эрх зүйн орчныг бий болгох, монгол улсын Үндсэн хуульд “Газрын доорх баялаг нийт ард түмний өмч” гэсэн заалтыг бодитоор хэрэгжүүлэх, цаазын ялыг бий болгох, Үндсэн хуулийг өөрчлөлт оруулахад зөвхөн танхимын хүрээнд бус ард нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг олон саналыг гаргалаа. 
Хамгийн гол нь  1992 онд Үндсэн хууль шинээр батлагдахад Дархан-Уул аймаг хотын статусаа алдсан. Энэ нь газар нутгийн хувьд үйлдвэрлэл зогсонги байдалд орж, үүнийг дагаад ажилгүйдлийн тоо нэмэгдэх, зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгосон. Тиймээс Дархан-Уул аймгийг Дархан хот болгох тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналыг олон иргэд санал нэгтэйгээр илэрхийлэв.
Нөгөө талаас “Эцэг хууль”-ийг өөрчлөх үндэслэл байхгүй, харин хуулийн хэрэгжилтийг хангахад голлон анхаарах хэрэгтэй гэсэн саналыг ч мөн иргэд тавьж байна. 
Монгол улсын Засгийн газрын “Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгээс иргэдээс аман болон бичгээр ирүүлсэн саналыг нэгтгэн, холбогдох дээд байгууллагад уламжлах юм байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%