Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” САРЫН АЯН ХОЁРДУГААР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭНЭ

2017-02-17

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас “Иргэдээ сонсъё” аяныг энэ сарын 20-ны өдрөөс гуравдугаар сарын 15 –ны хооронд дүүргийн 19 хороодод зохион байгуулахаар боллоо. 
Хурлын Төлөөлөгчид доорхи хуваарийн дагуу сонгогдсон тойрогтоо Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, авч байгаа арга хэмжээ болон ойрын үед хийх ажлын талаар иргэд сонгогчиддоо танилцуулж, хотын агаар, орчныг бохирдлыг бууруулах, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, тэдний санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаанд тусгах зорилготой юм. 

Аяны хүрээнд: 2017.02.15-наас 2017.03.15-ны өдрийг дуустал хугацаанд дүүргийн хэмжээнд зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг дараах байдлаар хүлээж авна
•    Хороодын Иргэний танхимын фэйсбүүк хаяг
•    Хороодын Иргэний танхимын “Та дохь Би залгая” уриатай “Мобиком”, “Жи мобайл”, “Юнител”, “Скайтел” –ын утасаар
•    Хорооны “Бүтээлч саналын хайрцаг” 
Иргэд та бүхэн аяндаа идэвхтэй оролцоно уу. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%