Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗЗ-ИЙН 2017 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2017-02-13

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ өнөөдөр /2017.02.13/ хуралдлаа. Хурлаар Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн “Сургуулийн цагдаа” эргүүл, Уул уурхайн Политехникийн коллежийн “Оюутан цагдаа” эргүүлийн үйл ажиллагааны тайлан, Шарын гол сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөө, “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн үйл ажиллагааны тайлан, аймгийн ГХУСАЗЗ-ийн 2017 он ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 86, 111 дүгээр тогтоолоор “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн ажиллах журмыг баталсан бөгөөд ЕБС-ууд болон Их, Дээд, Коллежууд 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. 
Тухайлбал Оюуны Ирээдүй цогцолбор сургууль бага сургуульд 34 бүлгийн 1190 эцэг эх, ахлах сургуульд 25 бүлгийн 520 нийт 1710 эцэг эх “Сургуулийн цагдаа” эргүүлээр ажлын 108 өдөр 1296 цаг ажиллажээ. 
Энэ хугацаанд Сургуулийн цагдаагаар ажилласан эцэг эхчүүдээс Хээтэйгийн 4-6, 4-7-р байрны завсрын буудлын авто зам дээр хурд сааруулагч, анхааруулах тэмдэг байрлуулах, завсрын буудлын явган хүний гарц ба газын шатахуун түгээх станцын зам давхацсан тул таксины зогсоолын байршлыг өөрчлөх, Хээтэйгийн 4-3-р байр, хичээлийн “Б” байрны дундах  авто замыг нэг урсгалтай болгох, анхааруулах тэмдэг байршуулах, Хээтэйгийн 4-1-р байрны уруудах урсгалд автобусны буудал, зогсоол, түр зогсохыг хориглосон тэмдэг байрлуулах, авто замын гэрэлтүүлгийг тодруулах, Хээтэйгийн 4-1-р байрны “Мөнхтүвшин” дэлгүүр нь явган хүний гарц, авто замтай хэт ойрхон байгааг өөрчлөх зэрэг саналуудыг гаргажээ.
Харин Уул уурхайн Политехникийн коллеж нь “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хүрээнд нийт 32  багш 112 суралцагч өдрийн 18:00-22:00 цагийн хооронд сургуулийн захиргаанаас баталсан хуваарийн дагуу объектуудаар явж эргүүл хийсэн байна. 
Тус сургууль нь нийт 759 оюутантай бөгөөд 264 оюутан нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. “Оюутан цагдаа” эргүүлийг тогтмол ажиллуулж эхэлснээс хойш нэг ч хэрэг зөрчил гараагүй тухай мэдээллийг өглөө. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, заавар чиглэл өгөх ажлыг ГХУСАЗЗөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд Явган зорчигчдын аюулгүй байдал хангагдаж, Оюутан залуучуудын үүрэг хариуцлага, хандлага сайжирч, оюутнууд гэмт хэрэгт өртөх нь багассан, Дархан Өргөө сургуулийн дотуур байрны хулгайн гэмт хэрэг буурах зэрэг ач холбогдолтой байгааг тайлангийн үеэр онцоллоо. 
Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн Тэргүүн Г.Эрдэнэбат:  “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийг бүх шатны сургуулиудад жигд ажиллуулах шаардлагатайг анхааруулж, сургуулиудын өдөр тутмын үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж, 14 хоног тутам ажлын тайланг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, холбогдох албан тушаалтнуудад танилцуулах, сургуулийн захирлуудад арга зүйн зөвлөгөө өгөх, эцэг эхчүүдийн илрүүлсэн зөрчлийг шалган тодруулж, буруутай этгээдэд арга хэмжээ тооцох, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэх, мөн “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн ажиллах журам, ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлан таниулах зэрэг заавар чиглэл өглөө.   
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ нь 2017 онд Удирдлага,  зохион байгуулалтын чиглэлээр 8, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 3, Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 5, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 3, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2  томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%