Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ НОМГОН СУМ: БАГУУДЫН ИНХ-ЫН ХУРАЛДААН БОЛЖ ДЭГЭЭ БАТАЛЛАА

2017-02-09

Номгон сумын 5 багийн хурал, өдөрлөг 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдөр багийн төвүүдэд боллоо. 
Хармагтай багт ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан,  Төхөм багт ИТХ-ын дарга Н.Буянхишиг, Дэрсэнэ-ус багт ЗДО С.Батбаяр, Эмгэнбулаг багт Засаг дарга Ц.Буяндэлгэр, Богт багт ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Булгамаа нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж аймаг сумын хэмжээнд болж байгаа үйл явдлын талаарх мэдээлэл, аймаг, сумын Хурлын тогтоол шийдвэр, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, төрийн байгууллага, мэргэжилтнүүдээс холбогдох чиглэлийнхээ дагуу хууль тогтоомжийн талаар мэдээллийг тус тус хүргэж ажиллаа. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас  багийн хуралдааны дэгийг боловсруулан өгч, багуудын хурлаар хэлэлцүүлэн батлуулаа. Багууд хуралдаанаараа дэг, Хурлаас хийх 2017 оны ажлын төлөвлөгөө, багийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 оны үйл ажиллагааны төвөвлөгөө, малжуулах төсөл хамрагдах иргэний нэр батлах, газар өвөлжөөний доорх газар эзэмших өргөдөл санал зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 
сумын ИТХ-аас багийн ИНХ-ын дарга нарт, сумын Засаг даргаас багийн Засаг дарга нарт  БАТЛАМЖ гардуулан өглөө. 
Мөн багийн хурлын үеэр багууд соёл олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулсан байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%