Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ А.ЯНЖМАА ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШААР АЖИЛЛАЛАА

2017-02-08

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. 
Уг төслийн хүрээнд 2 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд Үндэсний суурь сургалтыг амжилттай  зохион байгууллаа. 
Уг сургалтын хүрээнд “Иргэний оролцоо, иргэдтэй харилцах нь” сэдвээр Дархан Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Үндэсний сургагч багш А.Янжмаа хичээл заасан юм. 
Сургалтад оролцогчдыг баг болгон хуваарилж, холбогдох сэдвүүдийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх аргачлалаар явуулснаараа онцлогтой боллоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%