Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАЛЧДАД ТУСЛАХ “1000 ТӨГРӨГ” АЯНД 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ, ХАНДИВ ӨГӨВ

2017-02-06

Аймгийн ИТХ-аас санаачлан өрнүүлж буй малчдад туслах “1000 төгрөг” аянд одоогийн байдлаар  Дархан-Уул аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 87 ААНБ, Иргэд нэгдэж хандив өгсөн байна. Тэгвэл өнөөдөр /2017.02.06/ 5 дугаар цэцэрлэгийн хамт олон хандивын хүрээнд цугласан мөнгөн дэмжлэг болон 1  сая гаруй төгрөгийн өртөг бүхий хувцас, хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл, тэжээлийн будаа зэрэг хандивыг аймгийн ИТХ-д хүлээлгэн өглөө. 5 дугаар цэцэрлэгийнхэн малчдад туслах "1000 төгрөг" аянд хүн нэг бүрийг хамруулж, өргөн хүрээтэйгээр зохион байгуулж чадсан байна. 

            Мөн тус цэцэрлэгийн хамт олон “Халуун сэтгэл” аяны хүрээнд НААҮГ-ын зам ангийн ажилчдад үдийн хоолоор дайлж, сэтгэлийн бэлэг барьжээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%