Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ НОМГОН СУМ: Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар Номгон суманд ажиллаа

2017-02-02

2017 оны 02 сарын 02-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, ЭМГ-аас Ц.Өнөржаргал нар  Номгон сумын ЭМТөв, Цэцэрлэг, Соёлын төв, Сургууль зэрэг байгууллагуудад ажиллаж, ажилчид албан хаагч нартай уулзалт хийж тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар харилцан мэдээлэл солилцож нөхцөл байдлыг үнэлж ажиллаа. 
Номгон сумын ЭМТөв нь 20 ажилтантай, 829 өрхийн 2600 орчим иргэнд хүрч үйлчилдэг, 2016 онд 6065 иргэнийг амбулаторын үзлэгт хамруулж 1986 шинэ өвчлөлийг илрүүлж хяналтандаа авсан бол 213 хүнийг хэвтүүлэн эмчилж эрүүлжүүлсэн байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%