Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЮУТАН ЦАГДАА”, “СУРГУУЛИЙН ЦАГДАА” ЭРГҮҮЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИВ

2017-01-31

Их, дээд, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийт, оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 86, 111 дүгээр тогтоолоор “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн ажиллах журмыг баталсан юм. 
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шалган, заавар чиглэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. 
Үүний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗөвлөлийн Тэргүүн Г.Эрдэнэбат тэргүүтэй ГХУСАЗЗ-ийн гишүүд ШУТИС-ын Дархан салбар болон Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн “Оюутан цагдаа” эргүүлийн ажлын байдалтай газар дээр нь танилцлаа. 
ШУТИС-ын хувьд “Оюутан цагдаа” эргүүлийн ажиллагааг “Хангалтгүй” явуулж байна гэсэн дүгнэлтийг өгсөн юм. Учир нь тус сургуулийн Захиргаанаас “Оюутан цагдаа” эргүүлийн хувцас хэрэглэлийг шийдэж өгөөгүй улмаас оюутнууд эргүүл хийх боломж нөхцөл бүрдээгүй байна. 
Харин Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллеж нь 2016 оны 11 дүгээр 26-наас эхлэн нийт 28 удаагийн эргүүлийг ажиллуулж, “Оюутан цагдаа”эргүүлийн ажиллах журмын хэрэгжилтийг бүрэн хангажээ.
Тус сургууль нь нийт 759 оюутантай бөгөөд 264 оюутан нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. “Оюутан цагдаа” эргүүлийг тогтмол ажиллуулж эхэлснээс хойш нэг ч хэрэг зөрчил гараагүй хэмээн Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн захирал Ш.Мөнгөндуулга ярилаа. 
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн Тэргүүн Г.Эрдэнэбат энэ үеэр хэлэхдээ: “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн журамд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын хэлэлцүүлгээр дамжуулан иргэдийн саналыг тусгаж, ГХУСАЗЗ-ийн 2 удаагийн хурлаар хэлэлцүүлэн, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор нийтээр дагаж мөрдөгдөх эрх зүйн акт болон батлагдсан. 
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаснаар “Хүүхдийг Хүүхдээр хүмүүжүүлэх” замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оюутан залуусыг татан оролцуулах, “Бие хүн” болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой хэмээн онцоллоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%