Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАНЫ ХӨГЖИЛД ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2017-01-31

     Монгол улс жил бүрийн нэгдүгээр сарын 31-нийг “Иргэний нийгмийн өдөр”  болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлтэй хамтран “Дарханы хөгжил- Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн бүтээлч санаачлага, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. 
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд, Дархан-Уул аймгийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Дархан сумын Багуудын ИНХ-ын болон Засаг дарга нар, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 70 гаруй хүн оролцож санал бодлоо илэрхийллээ. 
     Монгол улсын хэмжээнд нийт 394 Төрийн бус байгууллага /ТББ/ бүртгэлтэй байдгаас 20 гаруй хувь нь  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ТББ-ууд нь нэгдэж, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийг байгуулж, үүгээр дамжуулан Дархан хотын хөгжилд олон нийтийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч санаачлагыг өрнүүлэх, орон нутгийн бүтээн байгуулалт болон жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна. 
Хэлэлцүүлгийн үеэр Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн Тэргүүн М.Амарсанаа  “ИННЗ-ийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашид Төр-Иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн чиглэлээр хамтран ажиллах зорилтууд”, Хайрын цэцэрлэгт хүрээлэн ТББ-ын тэргүүн Ц.Оргилсайхан “Аймгийн хөгжлийн бодлого, хот төлөвлөлт дэд бүтэц, тохижолт экологи, байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн бүтээлч санаачлага, оролцоо, хамтран шийдвэрлэх арга замууд”, ИННЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтантуул “Үйлдвэржилт, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын байр, иргэдийн бүтээлч санаачлага, оролцоо, тулгамдсан асуудал”, Хувийн ЭМБ-ын нэгдсэн холбооны тэргүүн Л.Бат-Эрдэнэ “Нийгмийн салбарыг хөгжүүлэхэд боловсрол, эрүүл мэнд иргэдийн бүтээлч санаачлага, оролцоо, тулгамдсан асуудал” зэрэг мэдээллүүдийг хүргэсэн юм. 
     Мөн хэлэлцүүлгийн үеэр төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал санаачлагууд гарсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Аймаг, орон нутгийн удирдлагууд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирснийг онцлоод цаашид мөн “Төр хувийн хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийнхээ хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл” болон аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тусгасан тухай онцоллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%