Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2017 оны 02 дугаар сарын 3-нд 15.00 цагаас Дархан-Уул аймгийн Засаг Дарга С.Насанбат иргэдтэй уулзалт хийнэ

2017-01-30

Аймгийн ИТХ, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Уг уулзалт, хэлэлцүүлэг нь   2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагаас аймгийн Залуучууд театрын их танхимд зохион байгуулагдах бөгөөд уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат  тэргүүтэй төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд оролцож, иргэдэд тулгамдаж буй асуудлууд болон тэдний санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх аж. 

Уулзалттай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 26, 27, 30-ны өдрүүдийн 08.30-17.30 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 313 тоот өрөө, 7037-1212 иргэдийн сонсох нээлттэй утсаар иргэдийн тулгамдаж буй асуудлууд болон тэдний санал, хүсэлтийг урьдчилан хүлээн авч биелэлтийг уулзалтаар мэдэгдэхээр болсон талаар өнөөдөр/2017.1.30/ аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%