Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аялал жуулчлал-өрхийн орлого дэд хөтөлбөр батлагдлаа

2017-01-30

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 дугаар хурал 2017.01.25-ны өдөр хуралдлаа.

 

           Тус хурлаар ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэж Гурвантэс сумын нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлож байгаа байдалтай танилцан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцлийг судлах, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулж танилцуулах, Сумын  эмийн эргэлтийн сангуудын үйл ажиллагааны байдалтай танилцаж, үнэлгээ өгөх ажлын хэсгүүдийг байгууллаа.

           Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж шинэчлэн, Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдээс “Аялал жуулчлал-Өрхийн орлого” хөтөлбөр, Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг тус тус баталлаа.

     Мөн Орон нутгийн өмчийн тухай, Төрийн шагналд тодорхойлох болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар иргэдийг шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%