Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын удирдлагуудад ажлын чиглэл өгөв

2017-01-19

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, сумдын ЗДТГ-ын дарга болон аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, газар, албадын дарга нарын 130 гаруй удирдах ажилтнуудыг оролцуулсан  2 өдрийн сургалт, арга зүйн зөвлөмж чиглэл семинарыг  тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. 
Дээрх сургалт, семинараар "Төрийн албаны стандарт, ТАХ-ийн  манлайлал, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулж хамтран ажиллах чиглэл, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, чиглэл"  зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч,  аймгийн удирдлагууд оролцогчдын гаргасан асуултанд хариулж, санал хүсэлтийг шийдвэрлэж ажиллалаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%