Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БӨХИЙН БАРИЛДААНД 64 БӨХ БАРИЛДАВ

2017-01-15

Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жил, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан /2017.01.13/ Спортын ордонд боллоо. 
Уг барилдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлсэн юм. Барилдаанд нийт 64 хүчит бөх өрсөлдөж, авхаалж самбаагаа сорьсноос Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат аймгийн заан С.Очирбат түрүүлж, Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын харьяат аймгийн арслан М.Төмөртогоо үзүүрлэж, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатар, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн начин Л.Балдорж нар шөвгөрлөө.                              

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%