Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдав

2017-01-13

Өнөөдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл хуралдаж , зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэв. Мөн зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх 2017 оны төлөвлөгөө,   ГХУСАЗАЗ-ийн гишүүдийн хариуцан ажиллах сум, байгууллагын хуваарь жагсаалтыг баталлаа. Зөвлөлийн гишүүд  төлөвлөсөн ажлыг тус сум, байгууллагад хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллах, Тухайн суманд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож, гэмт хэргийг арилгах нийгэм, эдийн засаг эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг  мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах болон бусад арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг харьцсан сум, байгууллага, сургуулиудад хэрэгжүүлэх юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%