Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ НОМГОН СУМ: МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХАД НОМГОН СУМААС СОНГОГДСОН ДЕПУТАТ Б.ЗАНДРАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-01-10

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсаны 25 жилийн ойг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Номгон сумаас сонгогдсон депутат, Номгон сумын Сангийндалай нэгдлийн дарга байсан Б.Зандраа 2017.01.09-ний өдөр Номгон суманд ирж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ой тохиож байна. Шинэ Үндсэн хуулийг сурталчлах, өмнөх хуулиудаас онцлог давуу талуудыг хүүхэд залууст танин мэдүүлж түгээн дэлгэрүүлэх, тэрхүү хуулийг батлахад гар бие оролцож явсан Өмнөговь аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудыг алдаршуулах хүндэтгэл үзүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран олон арга хэмжээг зохион байгуулж байна. Түүний нэг бол 25 жилийн түүхэнд анх удаа Ардын Их Хурлын төлөөлөгчдийг сонгогчидтой нь буюу тойргийнх нь иргэдтэй уулзуулах арга хэмжээ юм. 2017 оны 01 сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Номгон суманд ажиллаж, АИХ-ын депутат Б.Зандрааг сонгогч иргэдтэйгээ үзэл бодлоо хуваалцах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

АИХ-ын депутат Б.Зандраа уулзалтын үеэр манай аймгаас Ардын Их Хуралд 14 депутат сонгогдож, Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явсан бөгөөд өмнөх хуулиудаас олон зүйлээрээ онцлог хууль болсныг хэлсэн юм. Тухайлбал хүний эрхийг дээдэлсэн, монгол улсын үнэт баялаг мал сүргээ хамгаалсан заалтуудыг нэмж өгсөн гэдгээ онцолж байлаа. Тэрбээр монгол улс ямар засаглалтай байх, их бага хурал хэдэн хоногоор хуралдах, хурлын зарчим гээд олон онцлох зүйлд гар бие оролцоход дэмжиж хамтран ажилласан Өмнөговьчууддаа нийт АИХ-ын депутатуудынхаа нэрийн өмнөөс 25 жилийн ойн мэндийг дэвшүүлж, талархал илэрхийлсэн юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%