Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-07

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-аас зохион байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна.
Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016.12.19-20-ны өдрүүдэд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Биеийн тамир спортын газар, Шатарын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэй 2, эрэгтэй 10 тамирчин оролцсон байна.

Дархан сумаас 4 тамирчин
Шарын гол сумаас 4 тамирчин
Хонгор сумаас 2 тамирчин
Орхон сумаас 2 тамирчин тус тус ирж оролцлоо.
Эрэгтэй 1-р байр Дархан-Уул аймгийн тамирчин Б,Наранбаяр 
2-р байр Дархан-Уул аймгийн тамирчин Б,Бямбадаваа
Эмэгтэй 1-р байр Дархан Уул аймгийн тамирчин Т,Мандах нар тус тус түрүүллээ.Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад
Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч З.Бадрал, К.Энхчулуун, Б.Хадбаатар нар нийт 200.000 төгрөгийн шагналын санг бүрдүүлж өгсөн билээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%