Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны хамт олон “Малчдад туслах аян”-д нэгдэв

2017-01-07

Аймгийн ИТХ-ын даргын санаачилсан малчдад туслах аян үргэлжилсээр байна. Уг аянд төрийн болон хувийн хэвшлийн нийт 20 гаруй аж ахуй нэгж байгууллага хандив өргөжээ . Малчдад туслах “1000 төгрөг” аянд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны хамт олон нэгдэж, хандив өглөө. 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат : “Эдгээр цугларсан хандивыг 2017 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэнэ “ гэв. Учир нь өвлийн идэр хүйтнийг дөнгөж давсан малчид хаврын хахирган үетэй золгодог. “Дэм дэмэндээ...” хэмээх Монгол түмний эрхэм сургаалийг санаж, Дархан-Уул аймгийн ард иргэд, ААНБайгууллага, хамт олныг “”Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д нэгдэхийг уриалж байв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%