Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Саран тамгатай Сагил нутгийн нэгдсэн шинэ жил сайхан болж өнгөрлөө

2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сагил сумын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Шинэ жилийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.Отгонбаяр, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ны дарга Ц.Эрдэнэбаатар нар урилгаар оролцсон юм.

Шинэ оны босгон дээр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль гардуулсан билээ.

Саран тамгатай Сагил нутгийн олон сайчууд шинэ оны босгон дээр төрийн дээд, одон медалиар шагнуулсан бөгөөд Сагил сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ц.Оюунцэцэгт төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат гардуулан өглөө.

Мөн НӨУБ-д олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа Сагил сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Пүрэвсүрэнг аймгийн ИТХ-ын дээд шагнал “МЕДАЛИОН”-оор шагнасан юм.

Мөн үеэр Сагил сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, Засаг дарга Д.Дэлгэрхишиг нар сумын ажил мэргэжлийн аварга, тэргүүнүүдээ тодруулан шагнаж урамшууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%