Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОМГОН СУМ: ДЭРСЭНЭ-УС БАГИЙН ИНХ БОЛЛОО

2016-12-19

Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-ус багийн ИНХ-ын хуралдаан 2016.12.19-ний өдөр багийн төвд боллоо. Тус багийн сум, багийн нийт 135 өрхөөс 76 өрхийн төлөөлөл болох 107 хүн багийнхаа хуралд оролцож ирц 56.29 хувьтай байлаа.Багийн хуралд сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг, сумын Засаг дарга Ц.Буяндэлгэр нар оролцож цаг үеийн өнөөгийн байдал, мал тооны урьдчилсан дүн мэдээ, багийн хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. мөн Нийгмийн даатгалын байцаагч Ө.Гүнжидмаа нийгмийн даатгалын ач холбогдолын талаар сургалт мэдээлэл өглөө. 
Багийн ИНХ-аар багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг  соннох, багийн Засаг даргыг сонгох, өвөлжөө бууц эзэмших өрхийн өргөдөл хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж багийн ИНХ-ын даргаар сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч А.Оюунтүлхүүрийг, багийн Засаг даргаар малчин залуу Пүрэвийн Батбямба нарыг сонголоо. 
Тус багийн малчин эмэгтэй Д.Өлзийсайхан багийн малчдын холбоо, нөхөрлөл байгуулж ажиллах, цаашдын үйл ажиллгааны талаар мэдээлэл өгсөн бол мөн багийн малчин эмэгтэй Н.Алтанцэцэг байгаль хамгаалах нөхөрлөлө хоршооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг уриаллаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%