Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ "1000 ТӨГРӨГ" АЯНД НЭГДЭВ

2016-12-13

 Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул аймгийн ИТХ-ын Хурлаас малчдад туслах “1000 төгрөг” аяныг эхлүүлсэн.

Энэхүү аянд төрийн байгууллагын хамт олон нэгдэж, хандив өргөж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-ын албан хаагчид нэгдэж, хандив цуглуулан өглөө.

Нийт цугласан хандивын 2017.02.15-16 өдрүүдэд малчдад хүргэх юм.

Дарханы ард иргэд та бүхнийг мөн малчдад туслах “1000 төгрөг” аянд нэгдэхийг уриалж байна. Хандивын данс: 5046479492

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%