Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШУУРХАЙ АЖИЛЛАХ ХЭСГҮҮДИЙГ БАЙГУУЛЖЭЭ

2016-10-29

Архангай аймгийн “АЗЗА” ТӨХК нь аймгийнхаа Цэнхэр сумаас Солонготын даваа хүртэл мянганы замын 280 км замын засвар, арчилгааг хариуцан ажилладаг. Өнөөгийн байдлаар цас их унаж хот хоорондын замын хальтиргаа гулгаа ихсэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

      Өвлийн бэлтгэлээ хангаж шаардлагатай үед, шаардлагатай газраа элс, давс, үнс асгах газрууддаа элс, үнсэн овоолгуудыг хийсэн хэдий ч 2016.11.01-2017.04.01-ний хооронд Цэцэрлэг-Тосонцэнгэлийн замын дагуух Өндөр-Улаан сумын Донгой багийн төв, Тариат сумын төвүүдэд өвлийн зам арчлалтын хариуцан ажиллах шуурхай ажлын хэсгийг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг нь тус авто замыг зорчиход саадгүй байлгаж, гарч болох саатлыг богино хугацаанд шуурхай арилгах бөгөөд тухайн замын бэлэн байдлыг өдөр бүр төв рүү мэдээлж байхаар болжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%