Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ТАВАН СУМ ЗУДЫН БАЙДАЛТАЙ ГЭЖ ҮНЭЛЭГДЭВ

2016-11-19

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарчээ. Харин аймгийн нийт нутгийн 40 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Сумдын дүнгээр Хайрхан, Цэцэрлэг, Өгийнуур, Хашаат, Жаргалант сумдад нэн их эрсдэлтэй /зудын байдалтай/, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Ихтамир, Өлзийт сумдын 20 орчим хувьд их эрсдэлтэй буюу зудархуу нөхцөл байдал үүсчээ. Бусад сумдын нутгаар дунд буюу бага эрсдэлтэй байна. Зудын байдалтай сумдын цасны зузаан дунджаар тэгш тал газраа 20-25 см, гуу жалгандаа 40-60 см, зудархуу сумдад тэгш тал газраа 15-20 см, гуу жалгандаа 20-25 см байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%