Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ашигт малтмал, газрын тосны газар төлөөлөгчөө томиллоо

2016-12-07

Ашигт малтмал, газрын тосны газрын ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь төлөөллийн газрын төлөөлөгчөө томилон ажил үүргийг хүлээлцэх зорилготойгоор өнөөдөр /2016.12.06/ манай аймагт ажиллалаа. Энэхүү төлөөллийн газар нь Дархан, Ховд, Увс, Сэлэнгэ, Замын үүд,Дорнод зэрэг зургаан аймагт үйл ажиллагаагаа явуулдагажээ. Тус төлөөллийн газар нь шуурхай мэдээ, мэдээлэл дамжуулах, шатахууны нөөц болон чанарт хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй юм байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын манай аймаг дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчөөр Д.Мөнхзаяа томилогдсон байна. Тэрээр шатахуун импортлогч байгууллагуудтай болон холбогдох албаныхантай хамтран ирэх жилүүдэд үр дүнтэй ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ үеэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг газрын тос импортлогч зургаан байгууллагын төлөөллүүддээрх албаныхантай уулзаж санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 80, 92, 95, 98, Дизель түлшний 33 хоногийн нөөц байгаа бол хийн түлшний 28 хоногийн нөөц байгаа тухай албаныхан мэдээллэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%