Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАЛЧДЫГ 108 САЯ ТӨГРӨГӨӨР МАЛЖУУЛЖЭЭ

2016-09-18

Аймгийн хэмжээнд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд энэ онд 24 өрхийг хамруулан 108 сая төгрөгийн өртгөөр малжуулжээ. Тус төсөлд 11 сумын 66 өрх хамрагдах боловч одоогийн байдлаар Цэцэрлэг, Цахир, Чулуут ,Тариат сумын малчид хамрагдаад байгаа юм байна.
Цэцэрлэг сумын зургаан малчин өрхөд 28 сая төгрөгийн санхүүжилтаар хургатай хонь 102, ишигтэй ямаа 135, тугалтай үнээ 17, Чулуут сумын зургаан малчин өрхөд 26 сая төгрөгийн санхүүжилтаар хургатай хонь 31, тугалтай үнээ 50, Цахир сумын зургаан малчин өрхөд 26 сая төгрөгийн санхүүжилтаар хургатай хонь 77, тугалтай үнээ 38, Тариат сумын зургаан малчин өрхөд 28 сая төгрөгийн санхүүжилтаар тугалтай үнээ 66-г авч өгчээ. 
Малжуулах төсөлд малчдыг 100 хүртэлх толгой малтай бол дөрвөн сая, 150 хүртэлх толгой малтай бол таван сая төгрөгийн санхүүжилтэд хамруулж малжуулдаг байна. Үлдсэн долоон сумын малчдыг малжуулах төслийн санхүүжилт дууссан байгаа бөгөөд хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%