Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт зохион байгуулна

2016-12-06

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулан үндэсний суурь сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Тус аймагт 11 дүгээр сарын 17, 18-нд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд энэхүү суурь сургалтыг зохион байгуулсан бол сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд 12 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд зохион байгуулан хийнэ. Уг сургалт нь сумдын ИТХ-ын хуралдааны өмнө зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.   2 өдөр үргэлжлэх уг сургалтын үеэр Төлөөлөгчдөд төслийн сургагч багш Р.Тунгалаг-Эрдэнэ, Б.Эрдэнэцэцэг, А.Янжмаа, С.Цэгмид нар “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 133
130 / 98%
3 / 2%
0 / 0%