Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОНГОРЧУУД 58 ДАХЬ ЖИЛДЭЭ УРГАЦЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2016-12-02

       Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Алтан намар-2016” ургацын баяр өнөөдөр /2016.12.02/ болж, Хонгор сумын тариаланч, ногоочин хөдөлмөрч ард иргэд өргөн дэлгэр баяраа тэмдэглэлээ.  

          Тэртээ 1958 онд Монгол улсын анхны Сангийн аж ахуй байгуулагдснаас хойш өдгөөг хүртэл аймаг, орон нутгаа төдийгүй улсын хэмжээнд үр тарианы нийлүүлэлтээр тэргүүлж ирсэн сум билээ.

           Энэ жил газар тариалан эрхлэгчдэд таатай жил тохиосон бөгөөд Хонгорчууд сүүлийн 20 жилд анх удаа 1 га тутмаас 17,6 центр үр тариа хурааж, нийт 17058 тн ургац хураасан амжилтаар ургацын баяраа тэмдэглэж байна.

            Баярын үеэр сум орон нутгийнхаа сайчуудыг алдаршуулсан ба ХХАА-н салбарын Тэргүүний ажилтнаар С.Жаргалбаатар, Х.Хаш-Эрдэнэ, Г.Оюунцэцэг нар шагнагдсан юм.

         Мөн Найрамдлын Дархан тэмдэгээр Б.Цолмон, С.Болд, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Б.Болд, Л.Төмөрбаатар, А.Бүдрагчаа, О.Өсер, Х.Чимгээ нарыг тус тус шагналаа.

            Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ХХААГ-ын дарга З.Нэргүй нар гардуулсан юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%