Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУР ХАРВААНД УЛС, АЙМГИЙН МЭРГЭЧҮҮД ЦЭЦ СҮРИЛОО

2016-07-22

Аймгийн баяр наадам улс, бусад аймгийн наадмаас зөрж болж байгаатай холбоотой олон аймгийн сур харвааны мэргэчүүд ирсэн байв. Монгол улсын хошой мэргэн нэг ,Монгол улсын спортын мастер, аймгийн мэргэн 10, Монгол улсын мэргэн 12, Монгол улсын дэд мастер гурав, аймгийн мэргэн зургаа оролцсон юм. 
Эрэгтэй харваачдаас 1-р байрыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Спортын мастер Ш.Бэхсэнгэ 40 сумнаас 33 онож, 2-р байрыг Говь-Алтай аймгийн харъяат харваач Б.Дашзэгвэ 40 сумнаас 33 онож, Өвөрхангай аймгийн харъяат спортын мастер Б.Сосорням 40 сумнаас 32 онож 3-р байрыг тус тус хүртэв.
Эмэгтэй харваачдаас 1-р байранд Өмнөговь аймгийн харъяат спортын мастер И.Цэцэгмаа 40 сумнаас 36 онож, 2-р байранд Завхан аймгийн харъяат МУ-ын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа нийт 40 сумнаас 35 онож, Говь-Алтай аймгийн харъяат П.Хаданчулуун нийт 40 сумнаас 30 онож 3-р байранд орсон юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%