Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016-06-06

Аймгийн Онцгой байдлын газраас Батцэнгэл, Булган суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль зохион байгууллаа.

Сургуулийн бүрэлдэхүүнд ОБГ, Зоонозын өвчин судлалын төв, Ус цаг уур орчны шинжилгээний алба, ХХААГ, Чулуут, Орхон голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд оролцож хамтран зохион байгуулав.

Тус сургуульд сумдын Онцгой комисс, штабын 45, мэргэжлийн ангийн 135 нийт 180 хүний бүрэлдэхүүн хамрагджээ. Тус дадлага сургалтаар сумдын штаб, мэргэжлийн ангийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж хувийн болон албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж хүн нэг бүрийн үүргэвч, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлд үзлэг хийж жагсаалын жигдрэлтийг шалгаж гарсан зөрчил дутагдлыг арилгуулжээ.

Мөн сумын онцгой байдлын штабын бүрэлдэхүүнийг орон нутгийн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, газар зүйн байршил, байгаль цаг уурын онцлог байдлыг харгалзан үзэж Хүчтэй цасан болон шороон шуурга, Ой хээрийн түймэр, Мал амьтны халдварт өвчний цагийн байдалд ажиллуулж заавар зөвлөмж өгч, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж бэлэн байдлыг хангуулан ажилласан байна.

Эх сурвалж: EKHORON21.MN


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%