Тэмцээнд эрэгтэй тамирчдаас хувиараа хөдөлмөр эрхлэгч А.Баттулга, ИТХ-ын төлөөлөгч, хувиараа бизнес эрхлэгч Л.Пунцаг, малчин Г.Бат-Эрдэнэ нар шалгарсан бол эмэгтэй тамирчдаас ИТХ-ын төлөөлөгч, Угалз Мөнхбадрах ХХК-ны захирал А.Гантөмөр шалгарлаа.
Тэмцээнийг сумын ИТХ-аас зохион байгуулж, УИХ-ын даргын батламж, сумын ИТХ-аас Өргөмжлөл, мөнгөн шагналыг Иргэдэд хүргэх мэдээллийн цагаар гардуулан өглөө.
Эхний байруудад шалгарсан тамирчдыг аймагт болох тэмцээнд оролцох замын зардлыг сумын Засаг дарга, түүний тамгын газраас хариуцан олгохоор боллоо.