Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Малчид, үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд” хэрэгцээт өргөн хэрэглээний худалдаа энэ сарын 26, 27-ний өдөр болно

2016-11-23

Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын өгсөн чиглэлийн дагуу “Эрүүл хүнс, Эрүүл монгол хүн” аяны хүрээнд малын гаралтай түүхий эдийг хэрэглэгчдэд шууд хүргэх худалдааг явуулах гэж байна. Энэ сарын 26,27-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Залуучууд театрын гадна болон дотор талбайд гарал үүслийн гэрчилгээтэй, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан мах, цагаан идээг худалдан борлуулах юм. Малчдын амьжиргааг дэмжих нөгөө талаас иргэдэд хямд үнэтэй мах, цагаан идээг худалдах гол зорилготой энэхүү худалдаанд Мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байгаагаараа ач холбогдолтой. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоотой хамтран энэхүү худалдааг явуулж байгаа аж. Малчид өөрийн зарж байгаа махаар өөрт хэрэгтэй барааг харилцан солилцох буюу бартерын аргаар худалдан авах боломжийг энэ удаагийн худалдаа олгож байна. 11 дүгээр сарын 26, 27-нд 09.00-17.00 цагийн хооронд худалдаа явагдана. Тиймээс Дарханчууд та бүхэн өргөнөөр оролцож ченжийн гараас биш малчдын гараас хямд үнэтэй найдвартай мах, цагаан идээгээ худалдан авч Дарханд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголттойгоор авах боломжтойгоос гадна харилцан солилцож болох ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 133
130 / 98%
3 / 2%
0 / 0%