Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016.11.02-ний өдөр 100 хувийн ирцтэй амжилттай хуралдаж, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хурлын даргыг сонгох, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлж томилуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Номгон сумын ИТХ-ын даргаар Норовын Буянхишиг сонгогдон ажлаа хүлээж авлаа.