Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулна

2016-11-08

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо энэ сарын 07-ны өдөр эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй тус сургалтанд манай аймгаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, Иргэний танхимын дарга  А.Янжмаа нар оролцож байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалт энэ сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%