Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мандалговь хотод говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган боллоо

2016-11-04

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” нь 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил тутам гаргаж танилцуулдаг болсон билээ.

Энэ оны судалгааны дүнгээр Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараа 21 аймгаас 3, Дорноговь аймаг 10, Дундговь аймаг 21 дугаарт жагссан байна.

2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-ний өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод “Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган” болж байна.

Тус чуулга уулзалтад Өмнөговь аймгийн ИТХ-аас Хурлын дарга Х.Сугир, Төлөөлөгч Б.Мөнхбат, А.Түвшинбаяр нарын албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Энэ чуулга уулзалтын зорилго нь хөрш зэргэлдээ говийн 3 аймгуудын өрсөлдөх чадварын давуу тал болон сул тал, давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбаруудаа хэрхэн хамтран хөгжүүлж, хөгжлийн жишиг бүс болох талаар хэлэлцэхэд оршиж байгаа юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%