Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН ХОТОД НИЙТ 17 ЦЭГЭЭР ДАМЖУУЛАН ХЯМД ҮНЭЭР НҮҮРСЭЭ БОРЛУУЛЖ БАЙНА

2016-11-04

“Шарын гол” ХК-ийн удирдлага, хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцүүлэн шуудайлсан нүүрсийг захын ченжийн үнээс доогуур үнээр борлуулах ажлыг 2013 оноос хойш Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтвортой хэрэгжүүлж байна.

2016 оны 10 дугаар сараас эхлэн уурхайд шуудайлсан нүүрсийг Дархан хотод нийт 17 цэгээр дамжуулан 40 кг шуудайтай нүүрсийг 5000 төгрөг, 20 кг шуудайтай нүүрсийг 3000 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Одоогийн байдлаар Дарханд нийт 1065,24 тн нүүрс борлуулаад байгаа ба цаашид борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад ажлаа чиглүүлэн ажиллаж байна.

Ингэж уурхай дээр нүүрс шуудайлалтыг хийснээр Шарын гол сумын 60 орчим иргэдийг түр ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа нь сумын иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд багагүй тус нэмэр болж байгаа юм.
Жижиглэнгээр нүүрс борлуулах үйл ажиллагааг мөн Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн уурхайн амнаас өөрсдийн тээврээр нүүрс худалдан авч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад бохирдол багатай сайн чанарын нүүрс нийлүүлэхэд анхаарч чулуулаг хольцийг ялгах үйл ажиллагааг сайжруулж байгаа нь хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн үр дүнтэй ажил болжээ.
Жижиглэнгээр нүүрс борлуулах үйл ажиллагааг механикжуулж хөнгөвчлөх зорилгоор бага оврын техник ашиглахын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан нүүрс шигших төхөөрөмжийг санаачилан хийж ашиглаж байна

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 133
130 / 98%
3 / 2%
0 / 0%