Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД Ж.ЭРДЭНЭБАТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД УЛАМЖЛАХААР ТОГТЛОО

2016-11-02

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх, Нийслэлийн Засаг даргад уламжлах тогтоолыг   дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.  Дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатаас зарим Төлөөлөгч асуулт асууж, санал хэллээ. 

Засаг дарга нэр дэвшигч Ж.Эрдэнэбат “дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж ирсэн уламжлалтай”-г онцлоод Төлөөлөгчид дүүргийн иргэдтэй  холбоотой ажил хэргийн санал, санаачлага, гарц, гаргалгааны талаар санал, хүсэлтээ илэрхийлж, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө идэвхтэй хамтран ажиллахыг  хүслээ.






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%