Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОВЛОЛОО

2016-10-21

Өнөөдөр /2016.10.21/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 4 дүгээр Хуралдааны товыг зарлалаа.

Хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 5-нд 12 цагт хуралдах бөгөөд аймгийн  ИТХ-ын дахин сонгуулийн дүнгийн тухай, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай  асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар “Үндсэн хөрөнгө орон нутгийн өмчид бүртгэж авах тухай” асуудлыг хэлэлцэв.

Тодруулбал Ширээ нуруунд байрладаг ”Гасан хүүхэд” ХХК-ны цэцэрлэгийн зориулалтаар баригдсан 38,500 сая төгрөгийн өртөг бүхий  барилга байгууламж, эд хогшилийг Дархан сумын XIII цэцэрлэгийн балансд буюу орон нутгийн өмчид бүртгэж авахаар боллоо.

Уг байгууламж нь 50-80 хүүхэд хүлээн авах багтаамжтай бөгөөд сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ажээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%