Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

2016 оны 10-р сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал хуралдаж дараах асуудлуудыг авч хэлэлцлээ. Үүнд:

  1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох тухай
  2. Сүм хийдийн зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
  3. Тогтоол хүчингүй болгох тухай
  4. Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
  5. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Х.Дашзэвэгийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн НСШ/28 дугаар дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 100 хувийн саналаар томиллоо.

Мөн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Үүрдийн хайр” чуулган, “Есүсийн Баптист сүм”, “Наранбуянт” хийдийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг авч хэлэлцээд “Үүрдийн хайр” чуулган, “Наранбуянт” хийдийн үйл ажиллагааг 1 жилийн хугацаатайгаар сунгасан бол Төрийн албаны тухай хуулийн 15.1.1, 15.1.3-дах заалтуудыг зөрчсөн, санхүүгийн тайлан тодорхой бус “Есүсийн Баптист сүм”-ийг дээрх зөрчлүүдээ арилган дараагийн хурлаар оруулахаар хойшлууллаа.

Хүүхэд хамгааллын тухай хууль шинэчлэн батлагдаж 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан ”Хороо байгуулах тухай” 2008 оны 11 сарын 03-ны 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгов.

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдааныг тодорхой шалтгааны улмаас 2016 оны 10-р сарын 21-ний өдөр хуралдуулахаар хойшлууллаа.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%