Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаан боллоо

2016-10-01

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж, орон нутгийн 2016 оны төсвийн тодотгол, 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд ирвэл зохих 31 Төлөөлөгчөөс 27 Төлөөлөгч ирж, 87 хувийн ирцтэй хуралдлаа.

Аймгийн 2016 оны төсвийн нийт орлогыг 2016 оны эхэнд 103 тэрбум төгрөгөөр баталж байсан бол төсвийн тодотголоор аймгийн 2016 оны нийт орлогын хэмжээг 110 тэрбум төгрөгөөр баталлаа.

Мөн ээлжит хоёрдугаар хуралдаанд 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн жагсаалт хэлэлцэх явцад Төлөөлөгчдөөс олон санал санаачлага гарсан бөгөөд Батмөнх даян хааны үйл хэргийг сурталчлах, алдаршуулах ажлыг үргэлжлүүлэх, Даланзадгад сумыг хотын статустай болгох асуудлыг шийдвэрлүүлэх, аймгийн хөгжлийн бодлого чиг хандлагатай уялдсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийг дэмжиж үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа.

Мөн говийн нэмэгдэл хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%