Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардууллаа

2016-09-28

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-18 дугаар багт нийт 65 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулах ёстой. Тус хуулийн дагуу энэ сарын 27-ны өдөр Дархан сумын сонгуулийн хорооноос МАН-ын 31, АН-ын 30, МАХН-ын 4 нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардууллаа. Хууль ёсоор сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал явагдах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%